2021 оны 1-р сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн гэр бүлийн хүмүүс байна.
Мөн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн байна. Тус хороны 65, 43а, 57 дугаар байрны иргэд өвчилсөн. “Ачтан* эмнэлгийн ажилчдын байр байдаг. Иймээс үргэлжилсэн голомт бий болсон. Иймээс энэ голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна.
Түүнчлэн орцоор дамжсан халдварын бас нэг тохиолдол нь “Мөнгөнгүүр* эмнэлгийн сувилагч байсан тул тус эмнэлгээс 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг хүнээс коронавирус илэрлээ.
Тиймээс “Мөнгөн Гүүр” эмнэлгээр 12-р сарын 25-наас хойш үйлчлүүлсэн, тус эмнэлгээр орсон, эмч мэргэжилтэнтэй нь уулзсан иргэн байвал шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас уриаллаа.