Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.07-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 14.225 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүнд халдвар илэрлээ.
Цэргийн төв эмнэлгийн 2 ажилтнаас халдвар илэрлээ. Эмч, сувилагч хоёр. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн хавьтлууд байна. Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.
Мөн “Ачтан* эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрсэн. Үүнээс гадна Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны 6 хүн өвчилсөн байна. Тус хороны 65, 43а, 57 дугаар байрны иргэд өвчилсөн. “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг. Иймээс үргэлжилсэн голомт бий болсон. Иймээс энэ голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 571 болсон байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 897 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1395 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 488 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 3
- Хүнд 12
- Хүндэвтэр 150
- Хөнгөн 323 хүн байна.