• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 2-р сар 6, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил гүйцэтгэх хугацаа 14, амрах хугацаа 14 хоног байх санал дэмжигдлээ

2021/01/07
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

  Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

  Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд анх удаагаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж буйг онцлоод Ажлын хэсэг Засгийн газраас нийгмийн зөвшилцлийн талуудтай зөвшилцөн өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг хэрэглэхэд хялбар, тодорхой болгож, бүтэц, найруулгын хувьд сайжруулах чиглэл баримталсныг онцлов. 

Ажлын хэсгээс дараах саналыг хэлэлцэж, хуулийн төсөлд нэмж тусгасан. Үүнд:  

    1.Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллаж ажиллагчдын тоо өндөр байгаа нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалт шаардаж байна. Үндэсний статистик хорооны 2018 оны 4 дүгээр улирлын мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай байгаа бол албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Иймд жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалахаар төсөлд тусгасан. Түүнчлэн албадан хөдөлмөрт ямар ойлголт хамаарах талаар нарийвчлан зохицуулсан. 

    2.Хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, нэр томьёог нэг мөр ойлгож, хэвшүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гзж, үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчид, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж, хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь багтаасан ойлголтыг “Хөдөлмөрийн харилцаа” гэж тодорхойллоо.   

    3.Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны зарчимд “нийгмийн түншлэлийг хангах”, “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгалаа. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг ажил олгогч, ажилтан, тэдний төлөөлөгчид баримтлах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна. 

    4.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэсэн шинэ нэр томьёо оруулж, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүрэлдэхүүн болгосон нь дэвшилттэй тал болсон байна. Гэхдээ бусад улс орны Хөдөлмөрийн хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд талуудын харилцан тохиролцож байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээг хамруулаагүй байна. Иймд хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний бүрэлдэхүүнээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн болон түүнтэй холбогдох бусад харилцааны асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан дүрэм, журмыг ойлгохоор заасан.

    5.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойллоо. Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийн зааг ялгааг тодруулж, үйлчлэх хүрээг зааглаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хамтын гэрээ байгуулахад олон үйлдвэрчний эвлэлтэй тохиолдолд хэрхэн төлөөлөхийг нарийвчлан заасан. 

    6.Хөдөлмөр тухай хуулийн гол зохицуулах хэсэг нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалт юм. Иймээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотой бүлгийг ажил олгогч, ажилтнуудад хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгох үүднээс хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөр гэрээнд шаардах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болголоо. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг дэд бүлэг болгож, тухайн хөдөлмөрийн гэрээний онцлог зохицуулалтыг энэ бүлэгт нарийвчлан тусгав.

    7.Хуулийн төсөлд иргэд хоорондоо байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан зохицуулалт шинээр нэмэх шаардлагатай бөгөөд зарим хэм хэмжээг уян хатан болгоно. Тухайлбал, ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлэх, хөдөлмөрийн харилцааг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дараа дуусгавар болгох эрхтэй байхаар зохицууллаа.

    8.Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах шаардлагатай байна. Ажил олгогч нь зарим ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн хариуцлагын нөхцөлийг тусгайлан тохиролцох бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нарийвчлан заах, тухайлбал ажилтан санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөл нэмэхээр ажилтантай тохирч болохоор зохицууллаа. Ажилтан энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ижил төрлийн ажил эрхлэхгүй байх зэрэг асуудлыг тусгайлан тохиролцож болно. Ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох бөгөөд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ.  

    9.Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхэд ажилтнаас түүний мэдээлэлтэй холбоотой олон бичиг баримтыг шаардах нь практикт түгээмэл байна. Иймд тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспортыг мөн хураан авахыг хориглолоо. 

    10. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоо хоногийн ердийн ажлын цагийг 40 цаг гэж заасан боловч илүү цагийн хязгаарыг тусгаагүй байна. Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн 7 хоногт 16 цагаас ихгүй цаг илүү цагаар ажиллуулж болохоор тусгасан. Өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь зөвхөн ажилчдын эрүүл мэндэд чухал байхаас гадна ажлын цагийг нэгтгэн бодоход болон илүү цагаар ажилласан хөлсийг тооцоход гол үүрэгтэй. Ингэж ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөнөөр хуулийн төсөлд тусгагдсан ажлын цагтай холбоотой бусад зохицуулалт илүү ойлгомжтой, харилцан уялдаатай болгох нөхцөл бүрдэнэ. 

    11.Ажил олгогч ахимаг насны ажилтнуудыг ажилд авах сонирхол бага, нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад тухайн ажилтны улсад ажилласан жилээс илүүтэйгээр тухайн байгууллагад ажилласан жил болон хөдөлмөрийн бүтээмж зэрэг нь илүү ач холбогдолтой. Иймд ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоож, тухайн байгууллагад ажилласан хугацаа, бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгохоор судалж байна. Энэ нь нөгөө талдаа ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хүчин зүйл болно гэж үзэж байна. 

    12.Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болголоо.

    13.Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүллээ. Түүнчлэн хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар тусгалаа. 

    14.Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувь алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн төсөлд дахин тусгалаа. 

    15.Иргэний хуулийн 359-368 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний хөдөлмөрийн гэрээтэй төсөөтэй хэсгийг өөрчлөх шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон бол Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Иргэний хуулийн ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь ялгаатай ойлголт юм. 

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хамрах хүрээ өргөжиж, нийт ажилтны хөдөлмөрлөх суурь эрх хангагдах бололцоо бүрдэх ба хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтны зохистой тэнцвэр бий болно. Мөн хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөрийн харилцаа хуулиар зохицуулагдсанаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх боломж бүрдэх ба хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуй нэгж, байгууллага дотроо харилцан зөвшилцөн шийдвэрлэх боломжтой болж хуулийн үйлчлэл илүү бодитой болно. Хөдөлмөрийн маргааныг анхан шатандаа, зардал багатай шийдвэрлэх боломж бүрдэх ба хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааж өгснөөр  хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө сайжирна гэж үзэж байна” хэмээн танилцуулав.  

     Хэлэлцүүлгийн явцад мөн Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн зарим зүйлд тайлбар өгөв. Тухайлбал, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, ажилтны мэдээллээ хамгаалуулах эрх, дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, дагалдангаар суралцах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ, үл өрсөлдөх үүрэг, ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага, зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ээлжийн амралт, цалин хөлс зэрэг зүйлүүдэд тайлбар өгч байсан юм.       

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хөдөлмөрийн арай өөр харилцаа, нөхцөл байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдлын үед хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар ямар зохицуулалт шинээр тусгагдсан бэ гэдгийг тодруулав. Асуултад Ажлын хэсгээс хариулт өгөхдөө зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ гэдгийг тодотгож, тусад нь зүйл анги болгож оруулсан. Мөн гэрээсээ болон сонгосон байршилд ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэсэн асуудлууд цоо шинээр бий болсон. Зайнаас ажилласан гээд цалин хөлсийг багасгахгүй, зайнаас ажиллаж байгаатай холбогдуулж нэмэлт зардал гарвал ажил олгогч хариуцна” гэсэн юм.   

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сандаг-Очир хөдөлмөрийн харилцааны суурь зарчим дотор хүйсээр ялгаварлахгүй байх зарчимыг тодорхой тусгаж өгсөн үү гэдгийг тодруулж, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил төслийн 5 болон 6 дугаар зүйлд хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх асуудлыг тусгасан гэх хариулт өглөө. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, С.Ганбаатар нар ажил олгогч нь ажилтнуудынхаа хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын ямар бодлого хэрэгжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үл өрсөлдөх үүргийн талаарх зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ аль улс орноос санаа авсан талаар тодруулж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан суутгалтай холбоотойгоор ажилтны цалингаас нийт хэдэн төрлийн суутгал хийгдэх, хэдэн төрлийн суутгалыг зөвшөөрөх талаар судалгаа бий эсэхийг тодруулж, уг асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил ажилтны цалинг аль болох бүрэн хэмжээгээр олгоно гэсэн зарчим барьж байна гээд төсөлд тусгасан ажил олгогч ажилтны цалингаас хийж болох 4 төрлийн суутгалын талаар тайлбар өгөв. 

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
Улс төр

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

2023/02/01
Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!
Улс төр

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023/01/03
Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан
Улс төр

Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан

2023/01/02
Дараагийнх

Хулгайн замаар зорчвол 7-30 хоног баривчилна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev