• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Мягмар, 8 сар 9, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ

2021/01/06
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нар өнөөдөр (2021.01.06) Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа, төслийн менежер А.Лхагвадэмбэрэл, захиргааны ажилтан Б.Баярцэцэг нартай цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцлоо. ОУХБ-ын үндэсний зохицуулагч П.Болормаа ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсээд ОУХБ-ын Монгол дахь үйл ажиллагаа, “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, “Зохистой хөдөлмөрийн төлөө худалдаа” төслүүдийг товч танилцуулав.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд гишүүн Ж.Хунан хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, бизнес ба хүний эрх, сургалт, нөлөөллийн ажиллагааг хамтран зохион байгуулах, ХЭҮК-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зарим ажил, үүргийг тусгах боломжтой гэв.

Манай улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид нэгдэн орох шаардлагатай бөгөөд энэхүү конвенцийг соёрхон баталснаар хөдөлмөрийн харилцаан дахь зарим зөрчил, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг зөрчлийг шийдвэрлэхэд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Талууд уг асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаас гадна ОУХБ-ын суурь конвенцийн хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах, конвенцийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах, GSP+3 хөтөлбөр, ОУХБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, ялангуяа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенцтой холбоотой зөвлөмж буюу хурдан морь унаач хүүхдийн эрх, Ковид-19 цар тахлын үед хөндөгдөж буй хөдөлмөрлөх эрхийн асуудал болон нөлөөлөл, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Төстэй нийтлэлүүд

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
Нийгэм

Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022/08/02
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо
Нийгэм

Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо

2022/07/29
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
Нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022/07/29
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа
Нийгэм

11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа

2022/07/26
Дараагийнх

А.Амбасэлмаа: "Ачтан* 10, БЗД-ийн эмнэлгээс 2, Голомт банкны 1 ажилтнаас гээд 13 хүнээс халдвар илэрлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev