ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.05-ны байдлаар нийт 16,377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүнд халдвар илэрсэн. 41 тохиолдол бүгдээрээ нийслэл хотод бүртгэгдсэн бөгөөд 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. Мөн Ачтан эмнэлгээс улбаатай гэр бүлийн хавьтлаас халдвар илэрч, нийтдээ 16 тохиолдол батлагдаад байна. 88 хүнийг тусгаарлах байранд тусгаарлаж, шинжилгээ аваад байна.
Тэнүүн огоо ХК-ийн 2 жолоочоос халдвар илэрсэн байсан бол тусгаарлалтад байсан 3 жолоочоос халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг. Иймээс цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 2 хүнд халдвар илэрсэн.
Бусад тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүл болон ойрын хавьтлуудаас батлагдлаа.
Улаанбаатарт нийт 527 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.