“Ачтан* эмнэлгийн 9 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Ачтан эмнэлэг шинэ жилийн баярын дараа энэ сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд энэ сарын 3-нд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Ингээд шинжилгээний нь хариу эерэг гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг PCR шинжилгээнд хамруулжээ. Одоогоор 9 хүн халдвартай гараад байна. Тандалт судалгааг хийж байна гэв.
Мөн Ачтан эмнэлэг 134 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. 2020.12.28-ныг хүртэл дотор мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь 2020.12.18-наас эхлэн үйчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумж судалгаа хийсэн. Хэвтэн эмчлүүлэгчиддээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээг авч байжээ. Хамгийн сүүлд энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйлчүүлэгч 2020.12.24-нд хэвтэж, 2020.12.28-нд гаргасан байна. ЭМЯ-наас 2020.12.15-наас хойш Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох оношлогооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг сануулж байна гэлээ.
