ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн өчигдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавирусын халдвар авсан иргэн аж. Сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байсан юм байна. Талийгаачийн халдвар авснаас гадна архаг суурь өвчинтэй байсныг ХӨСҮТ онцолж байна. Тодруулбал, зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан гэнэ.
Өмнө нь мөн бүх биеийн булчингийн сулрал, дутагдал гэсэн оношоор нэг хүн нас барсан билээ. Талийгаач коронавирусийн халдвараар өвчилсөн байсан.