Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх хоёрдугаар сарын 12, 13, 14-нд тохиож байгаа сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн жил мөн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж байсан.
Европын орнууд зул сарын баярыг тэмлэглэхгүй байх, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Азийн орнууд ч мөн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж байгааг Шадар сайд онцлов.