ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.03-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 13.621 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 23 хүнд халдвар илэрлээ.
2020.12.20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 2 хүний 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
2 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд оролцож байсан эмч, сувилагч хоёроос халдвар илэрсэн.
19 тохиолдол нь Улаанбаатар хотод голомтлон гарч байгаа голомтуудын хавьтлуудаас илэрлээ. Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан тохиолдлын гэр бүл, “Мөнххада*-гийн ажилчдын батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой болон хөршийн гээд 19 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатарын голомтуудад нийт 469 тохиолдол батлагдаад байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 795 тохиолдол бүртгэгдсэн байна. 9 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1286 боллоо. Үүнээс 878 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 398 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 2
- Хүнд 9
- Хүндэвтэр 125
- Хөнгөн 262 хүн байна.