• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Тавинбэх: Төрөөс цахилгааны төлбөрийг даахдаа өнгөрсөн оны мөн үеийн төлбөртэй харьцуулж төлнө

2021/01/02
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон УБЦТС-ээс цахилгааны төлбөр бичилттэй холбоотой мэдээлэл хийлээ. Төрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн айл өрх, ААН, албан байгууллагуудын суурь зардлууд болох цахилгаан, дулаан, хогны зардлыг хариуцаж байгаа. Мэдээллийн эхэнд 2020 оны 12 дугаар сарын төлбөрөө 2021 оны 01 дүгээр сард гарахад 11 дүгээр сарын төлбөр давхар багтсан байгааг хэллээ. Тухайлбал, 1-р сарын 1-5-нд гарах цахилгааны төлбөрүүдэд 2020 оны 11-р сарын төлбөр мөн багтсан гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цахилгаан, дулаан, дулааны уурын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн төр даахаар болсон. Долоон сарын хугацаанд бид тусгай журам гаргаж, олон нийтэд танилцуулсан. 12 дугаар сарын төлбөр гарсан байгаа. Дулааны эрчим хүчний хувьд ямар нэгэн маргаан гараагүй. Харин айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотойгоор гомдол, маргаан гарсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 362500 хэрэглэгчид цахилгааны төлбөрийн бичилт хийснээс 137 мянга нь гэр хорооллын иргэд. Үүнээс 4914 гомдол Эрчим хүчний яаманд ирснээс 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон хүлээн авч, гомдлыг арилгахаар ажиллаж байна. Төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 1-ээс төр хариуцаж байхад иргэн өөрөө төлөхөөр болж байгаа нь ямар учиртай вэ гэсэн гомдол их ирсэн. 

Монгол Улсын хэмжээнд 690 мянган айл өрх байдаг. Цахилгааны заалтыг биеэр очиж авдаг, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Тиймээс тоолуурын заалт авахдаа 6 хэсэг болгож авдаг. Хэрэглэгч гэрээ байгуулан, сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Жишээлбэл, 11-р сарын тодорхой хоногууд 12-р сарын төлбөр дээр орж ирж буйг иргэд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 11 сарын 10-30-ныг хүртэлх төлбөр дараагийн сарын төлбөрт багтаж байгаа юм. Засгийн газрын тогтоол гарснааас хойш цахилгааны хэрэглээ өссөн. Тухайлбал, 1100 мегаватт гардаг байсан бол 12-р сарын 31-нд 1300 гарсан. Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 20 орчим хувиар өссөн. Төрөөс төлбөрийг даахдаа өнгөрсөн оны мөн үеийн төлбөртэй харьцуулж төлөх учраас иргэд хэрэглээндээ хянамгай хандах хэрэгтэй. 

Цар тахалтай холбоотойгоор төлбөрөө төлөөгүй ч цахилгаан, дулааныг хязгаарлахгүй байгаа. Гэхдээ энэ нь 12 сарын бүх төлбөрийг тэглэсэн гэсэн үг биш юм. Өмнөх сарын төлбөрийн мэдээлэл болон өмнөх жилийн мөн үеэс хэрэглээ тань давсан эсэхийг мөн шалгах хэрэгтэй. Түүнчлэн иргэдэд санал гомдол байгаа бол 7004-7004 дугаарт хандах боломжтой гэлээ. 294 хүний гомдлыг барагдуулахаар ажиллаж байна. 

Засгийн газрын шийдвэрээр 12-р сарын нэгнээс хойш дундаж хэрэглээний төлбөрийг төрөөс даах болсон гэв.

–Засгийн газраас айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг тэглэхээр шийдвэрлэсэн ч агуулгаараа өөрчлөгдлөө. Цахилгааны төлбөрийг хөнгөлөх болон тэглэх хоёрын ялгааг тайлбарлахгүй юу?

-2020 оны 12 дугаар сарын 1-ээс 2021 оны 7 дугаар сар хүртэл цахилгаан, дулааны уур, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс хэрэглэгчийн өмнөөс төлж байна. Иймд төр шийдвэрээсээ ухраагүй.

-Цахилгааны төлбөр нь сард 30 мянган төгрөг гардаг айлынх 90 мянган төгрөг болж өссөн гэх гомдол цөөнгүй байна?

-Арванхоёрдугаар сарын төлбөрийн тухайд буруу ойлгосон байна. Хэрэглэгчдийн хувьд хоёр сар дамжин төлбөр өгдөг. Арванхоёрдугаар сарын эрчим хүчний төлбөрт өмнөх сарын төлбөр болон арванхоёрдугаар сарын төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайн сард бичилтэд ороогүй төлбөр дараагийн сард орно. Хэрэглэгчдэд ногдох хэмжээ багассан. Өмнөх сарын төлбөрийн тооцоо арванхоёрдугаар сард нэмэгдсэн тул төлбөр өндөр гарсан мэтээр ойлгогдож байна.

Төстэй нийтлэлүүд

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
Нийгэм

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

2023/03/23
Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
Нийгэм

Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

2023/03/23
“Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ
Нийгэм

“Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ

2023/03/21
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна
Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна

2023/03/17
Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ
Нийгэм

Гар утсаа цэнэглэх үедээ оролдож байсан хүүхэд тогонд цохиулан нас баржээ

2023/03/09
ШӨХТГ-т ундуйцсан “Алтан тариа* гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ
Нийгэм

ШӨХТГ-т ундуйцсан “Алтан тариа* гурилынхаа үнийг 20 төгрөгөөр нэмлээ

2023/03/04
Дараагийнх

Т.Мөнхсайхан: Хөл хориог дахин сунгаж магадгүй

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev