• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

ЛАЙК ЦОМ-ын эзнээр Тавантолгой түлш ХХК шалгарлаа

2021/01/01
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар  нэр бүхий 8 байгууллага хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолой талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар болох эрчим хүчний талаар Засгийн газраас гаргасан түр шийдвэрийн дагуу нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн энэ үед эрчим хүчний системийн өндөр ачааллын аливаа эрсдлээс сэргийлж, нийслэлийн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүрт, тасралтгүй, найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн ажиллаж буй та бүхний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 

Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “А6-20” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1072 хувьцааг амь оруулж, 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах ажлыг амжилттай эхлүүлснээр олон нийтэд үүссэн урт хугацааны хүлээлтийг эцэслэж, итгэл үнэмшлийг бататгаж чадсан. Мөн Засгийн газар ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн амьжиргааг дэмжсэн чухал шийдвэрийг хүлээн авч, сайжруулсан шахмал түлшний үнийн 75 хувийн хөнгөлөлтийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болсон та бүхний сэтгэл, нөр их хөдөлмөрийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

“Ид шидийн орон” төсөл

Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах хууль, эрх зүйн хүрээнд хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай тохилог орчинг бий болгох, сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгыг өвөртлөн, эрх нь зөрчигдөж буй хүүхдийн төлөө нийгэмд “шүгэл үлээгч”-ийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласан та бүхний гэгээн үйлсийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

“Таван толгой түлш” ХХК

Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газраас 75 хувь бууруулсныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд дулаан өвөлжихөд дэм болж, дутах амьжиргаанд “лан” нэмж, бодит үр нөлөөлөлтэй ажиллаж буй та бүхэнд түмэн олны өмнөөс талархах сэтгэлийн үүднээс “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

“Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”-ээр зарласан 2020 ондоо үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлсэн амжилтаа та бүхэн ард түмэнтэйгээ хуваалцан, төр засгаас танай хамт олонд хүлээлгэсэн өндөр итгэл, түүхэн шийдвэрийг нэр төртэйгээр хэрэгжүүлэхээ илэрхийлж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг ашгаасаа нөхөхөөр болсон танай хамт олонд “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.6. Халдварт өвчин судлалын үндэсний төвХүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт тулгарч буй цар тахлын учруулж болзошгүй аюул, эрсдлийн өмнө хамгийн тэргүүн эгнээнд сөрөн зогсож, иргэн бүрийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах өндөр үүрэг, хариуцлагыг хором бүрт үл умартан, өдөр шөнийг үл ялган ажиллаж буй цагаан өмсгөлт сүүн сэтгэлт та бүхнээрээ бахархаж байна. Та бүхний хичээл зүтгэлийн дүнд аймшигт халдвараас ангижирч, амьдралын итгэл найдвараар тэтгэгдэж буй нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулахын сацуу улс орны хэмжээнд нүүрлэж буй цар тахлын хүнд нөхцөлд байнгын бэлэн байдалд ажиллаж, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөлийг хазаарлаж, хяналт шалгалтыг тогтмол явуулан, иргэдийн итгэлийг идэвх зүтгэлээр дааж, эргэн мэдээлэх зарчмаар олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батламжлав.

Экологийн цагдаагийн алба

Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэсэн иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай, бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.


Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

ДЭМБ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХНЫ ВАКЦИНЫГ БАТАЛГААЖУУЛЛАА

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev